31.10.11
26.10.11
Зөгий хэд насалдаг вэ?
Төдий л урт биш, ердөө хоёр сараас хэтрэхгүй амьдарна. Зөвхөн хатан зөгий л хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалдай нь үүрэндээ хавар өвөлждөг. Зөгийн нас нь ахих тусам мэргэжил нь өөрчлөгдөнө. Төрснийхөө дараа үүрээ цэвэрлэдэг юм. Дөрөв дэх өдрөөс мэргэжлээ солино. Авгалдай асрагч хэрэгтэй. Тэгээд залуу зөгий авгалдайны асрагч болно. Найм дахь өдрөөс нь сайн санаат тэжээгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай болно. Энэ үед түүний тусгай булчирхайнаас хатан зөгий болон авгалдайг тэжээх жилбэ ялгаруулдаг гаргуулдаг болсон байдаг. Дахин хэдэн өдрийг хоол тэжээл хүлээн авагч, түүнийгээ зөөгч, сархинаг цэвэрлэгч, аяллаас буцаж ирсэн бусад зөгийг цэвэрлэгч, сархинаг баригч гэх мэт олон янзын мэргэжил эзэмшихэд зарцуулна. Төрснөөсөө хойш зөвхөн гурваас дөрвөн долоо хоног өнгөрөөд байхад амьдралынхаа хоёр дахь хагаст орчихсон байдаг. Тэгээд бидний ойлголтоор зөгий хөгширч эхлээд байхад түүний хувьд тэмдэглэлт өдөр нь болдог. Энэ бол анхны нислэг. Анхны нислэг нь зөгийн цаашдын мэргэжлийг тодорхойлно. Цэцгийн шүүс юм уу тоос сорогчийн аль болох вэ, ямар цэцгэнд дуртай болох вэ. Олз хайхаар анхлан нисэж буй зөгийг ажигласан хүмүүс эхлээд их арчаа муутай байдаг гэж ятьцгаадаг. Цэцэгтэй зууралдан ноололдож, будагчны дагалдан шиг халтар болно. Гэвч дараа нь харахад арга эвийг нь олчихсон, нэг цэцгэн дээр хэдхэн секунд зарцуулах болсон байдаг. Ниссээр байтал амьдралынх нь төгсгөл ойртоно. Зөгий хөгширч сульдсаар үхдэ
Бал
Зөгий
Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг.
[]Бал цуглуулах
Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Бал авчирсан ажилчин зөгий нь бал хадгалдаг зөгийнд балаа дамжуулдаг бөгөөд энэ үед чихэрлэг ихтэй бал авчирсан зөгийнөөс нь эхэлж авдаг тул чихэрлэг багатай бал авчирсан ажилчин зөгий хүлээх хэрэгтэй болдог. Иймээс сайн балтай газар луу ажилчин зөгийнүүд олноороо явдаг байна.
]Зөгийн үүрний бүтэц
Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.
[]Амьтад ба зөгийн бал
Загийн бал нь илчлэг ихтэй тул хүнээс гадна амьтад ч дурладаг. Зөгийн үүрийг сүйтгэж, балыг нь "дээрэмддэг" хамгийн гол амьтан нь баавгай юм.
Түүнчлэн бусад амьтдыг ашиглаж, бал олж иддэг шувууд бий. Голчлон Африкийн Сахарын цөлөөс урагш орших тоншуулынтөрлийн шувуу (Indicator minor) зөгийн бал, лаванд маш дуртай. Хүн,баавгай зэрэг амьтдад зөгийн үүр байгаа газрыг мэдэгдэж, тэдгээр нь зөгийн бал авсны дараа эвдэрч үлдсэн зөгийн үүрнээс үлдэгдлийг нь иддэг байна. Үүнийг нь ашиглаж, уг шувууг дуудах тусгай шүгэл хүртэл ашигладаг бүс нутаг бий.
Төрөл
Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.
- Лянхуа
- Бүдэг өнгөтэй, хурц үнэргүй.
- Хар хуайс (Ерөнхийдөө хар хуайсны балыг хуайсны бал хэмээн зардаг байна)
- Бүдэг хүрэн өнгөтэй, амт үнэрийн хувьд лянхуа цэцгийнхтэй ойролцоо.
- Бэрсрүүт жүрж
- Сүүлийн жилүүдэд бэрсрүүт жүрж буюу мандарины тоос хүртээхэд зөгийг ашиглах нь өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нь өсч буй. Нимбэгэрхүү үнэртэй.
- Хошоонгор
- Дэлхийд хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Хурц чихэрлэг үнэртэй боловч амт нь сул.
- Сагаг
- Төмөр ихээр агуулдаг тул хүрэн элсэн чихэртэй төстэй амттай, өвөрмөц үнэртэй. Хар хүрэн өнгөтэй. Цус багадалтад сайн гэгддэг.
- Туулайн бөөр
- Гашуувтар, исгэлэндүү амттай. Европт их дэлгэрсэн.
Зөгий
Балт зөгийн амьдралын зохион байгуулалт
Хүн төрөлхтөн эрт цагаас зөгийг (балт зөгий) гэрийн амьтан болгож ашигласаар иржээ. Балт зөгий ургамлын тоос, лав, эрдэс давсыг нааж цавуудан үүр барьж өндөглөн ураг төрлөө дагаж олон зуугаар сүрэглэн, хэсэг бүлээр амьдардаг. Бүл бүхэн эрэгчин, эмэгчин, ажилчин гэсэн гурван янзын зөгийнөөс бүрдэх бөгөөд тус тусдаа ажил үүргийн нарийн хуваарьтай байна.
Нэг бүлд ганцхан байдаг (гэхдээ хөгшин залуу 2 хатанз байх нь бий) хатан зөгий (эх зөгий) нь бусдаас хэвлий арай бүдүүн гонзгор, далавч богинохон, хорт булчирхайгүй бөгөөд өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил, нийтдээ 3-5 жил насална. Хатанз үүрээс 3-4 км алсад гаран хэд хэдэн азарганз зөгийтэй эвсэлдэнэ. II сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Энэ үед түүнийг 18-20 ажилчин зөгий байнга сүүнцрээр тэжээдэг байна. Өндөгнөөс авгалдай, хүүхэлдэйн үе шатыг дамжсаар 16 хоноод залуу эх, 21 хоноод ажилчин, 24 хоноод азарганз (эр зөгий) гарна.
Бэлгийн бойжилт дутуу хөгжилтэй, эр зөгийтэй эвсэлдэх, үр төл гаргах чадвараа алдсан байдаг залууажилчин зөгий 8-10 сар амьдрахдаа сархиаг барих, авгалдай хүүхэлдэй тэжээхийн зэрэгцээ үүрийн доторх агаарын чийг дулаан хүйтнийг тогтмол байлгах, лав ялгаруулах, цуглуулах, гаднаас авч ирсэн балыг эврээж өтгөрүүлэх, бүлээ хамгаалах зэрэг бүх ажлыг гүйцэтгэнэ. Ажилчин зөгий хорт булчирхайтай, хэвлийн эцэст хурц хатгууртай учир хүн амьтны арьс хөрсийг нэвт хатгах аюултай. Хатгахдаа хатгуураа алдах бөгөөд хатгуургүй болмогцоо зөгий үхдэг байна. Нас бие гүйцсэн ажилчин зөгий балт, тоост ургамлыг хайж олох, олсон цэцгээсээ амтат шүүс, тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ. Амтат шүүс ялгаруулах ажилд ид буюу 18-20 хоногтойдоо дайчлагдана.
Азарганз зөгий (эр зөгий) нь бадируун бие, нийлмэл том нүд, бүдүүн толгойтой, хатгуур болон хорт булчирхайгүй, 2-3 сарын настай бөгөөд хатанз зөгийд нэг л удаа удмаа үлдээдэг. Намартаа бүлийн тэжээл ховордож эхлэхэд түүнийг ажилчин зөгийнүүд үүрээсээ хөөн зайлуулна.
Балт зөгийн ашиг шим
Зөгий бол бал, лав, жилий, сүүнцэр, хор, тоосормог зэрэг хүний хоол хүнс, эмчилгээ сувилгаа, тэрчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, сансрын техникт ч ач холбогдолтой бүтээгдэхүүн өгдөг ашигтай шавж юм.
Зөгийн бал
Зөгийн бал олон жил чанараа алддаггүй, хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч шинж чанартай. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, A, B, C витамин, янз бүрийн хорт бичил махбодыг устгагч зэрэг нийтдээ 100 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг байна. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн байдлыг сайжруулах, тайвшруулах болох ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад ашигладаг
Ажилчин зөгийн лав
Үүр сархиагаа гаднын нөлөөнөөс хамгаалах, бэхжүүлэх зорилгоор зөвхөн ажилчин зөгий цагаан шаргал ялтаслаг лав ялгаруулдаг. 80 хувийн нүүрстөрөгч, 13 хувийн устөрөгч, 7 хувийн хүчилтөрөгчөөс тогтдог энэ лавыг радио техник, цахилгаан, хими, нисэх онгоц, усан онгоц, төмөрлөг, нэхмэл, мебелийн үйлдвэрт цахилгаан тусгаарлагч, ус үл нэвтрүүлэгч зэрэгт ашигладаг. Бас янз бүрийн эм болон гоо сайхан үнэртэн тос будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ.
Ажилчин зөгийн тоосормог
Балт зөгий цэцгийн тоосыг цуглуулж хойд хөлийнхөө сагсанд хийн үүрэндээ авчирч, балтай хольж нухаш болгон хадгалдаг. Үүнийг тоосормог гэдэг. Түүнд хүний цусны даралтыг багасгаж ходоод гэдэсний ажиллагааг хэвийн болгож хоолонд дуршилтай, ажиллах хүч чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй бодис бий.Ажилчин зөгийн жилий
Зөгий нь ургамлаас тоос төдийгүй түүний гадуурх шил мэт гялгар тослог бодисыг цуглуулж авчраад, үүр сархиагийнхаа нүх сүвийг бөглөх чигжээс болгон ашигладаг. Угтаа жилий гэдэг бол харгай модноос гарах нэгэн зүйл давирхай, байдал цавуу мэт наалдамтгай, өнгө улбар шаравтар. Зөгийн тэрхүү хар ногоон, хүрэн, хардуу өнгийн наалданги давирхайлаг бодисыг жилий (зөгийн цавуу) гэдэг байна. Жилийд 50-55%, ургамлын давирхай 8-10%, эфирийн тос 30 орчим хувийн лав байхаас гадна төмөр, зэс, марганец, цайр мэтийн бичил махбод бий. Анагаах ухаанд ашиглаж байгаа зарим антибиотикоос хэд дахин илүү хүчтэй эмчилгээний чанартай фитонцид гэдэг бодисы, жилийгээс гарган авсан аж. Жилийг бас загатнуур, юлд, хөлдөнгө, бэртэнг эмчлэхэд хэрэглэдэг байна.
Ажилчин зөгийн сүүнцэр
Залуу зөгийн хоолойн булчирхай болон зажуурын хэсгээс ялгаран гардаг цайвар шар өнгөтэй өтгөрсөн уураг маягийн зүйлийг сүүнцэр гэдэг. Түүгээр тэжээсэн хатанз 6 жил хүртэл насалж, өдөрт жингээсээ илүү (1000 гаруй тооны) өндөг гаргадаг байна. Уураг, өөх, амин хүчил, төрөл бүрийн аминдэм агуулсан байдаг учир мөн сүүнцрийг эмчилгээнд хэрэглэнэ.
Ажилчин зөгийн хор
Зөгий өөрсдийгөө болон үүрээ хамгаалахын тулд хавьтсан, ойртсон хүн амьтныг хатгаж хордуулна. Түүний хорд нуклеин, шоргоолжны, давсны хүчлээс гадна, магни, зэс мэтийн махбод, бодис агуулагдсан байдаг. Зөгийн хорыг ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан бөгөөд орчин үед уушгины багтраа, үе мөч, бамбай булчирхайн өвчин зэргийг эмчилнэ.
Зөгий тэжээх
Зөгийг жилийн дөрвөн улиралд тэжээл, усалгааг тохируулан арчлан малладаг. Хавартаа голын хөндийн бургас, яргуй, өрөл, монс, үхрийн нүд, улаалзгана зэрэг ургамалтай газраар, зундаа шимтэглээ, маалинга, хүцэнгэ, хошоонгор, гүзээлзгэнэ, төмөрдээ, гүүн хөх, туйпланцар зэрэг балт ургамал элбэгтэй нуга хөндий, ойн цоорхой газраар, намартаа үлд өвс, башир, бэр цэцэг зэрэг ургамалтай хээр талд оторлох нь тохиромжтой байдаг. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны орчмоор гаргана.
25.10.11
АВИЛГАЛ, ТYYНИЙГ БУУРУУЛАХ НЬ
Єнөө үед жирийн иргэдээс эхлээд эдийн засагчид, олон улсын байгууллагууд хүртэл авилгал нь эдийн засгийн өсөлт хөгжлийн хамгийн гол дайсан гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байна.
Олон улсын байгууллагууд болон судлаачид хөгжиж буй орнууд дахь авилгалыг бууруулалгүйгээр, ядуурал болон тэгш бус байдлыг бууруулах гэх мэт хөгжлийн бусад хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх тухай ярих боломжгүй гэсэн байр сууринд тулаад байна.
Тухайлбал, Дэлхийн Банкнаас авилгалыг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон ядуурлыг бууруулахад саад тушаа болж байгаа гол хүчин зүйлсийн нэг гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1996 оноос өөрийн гишүүн орнууддаа авилгалын эсрэг 600 гаруй хөтөлбөрүүд болон засаглалын санаачлагуудыг дэмжин ажилласан байна.
Эдийн засгийн шинжлэх ухаанд авилгалын эдийн засаг гэсэн системтэй судалгаа 1970-аад (Крюгер 1974 ба Роуз-Акерман 1978) оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ нь хэдийгээр харьцангуй залуу ч өнөө үед маш хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг юм.
Энэхүү илтгэлийн зорилго нь өнөө үед авилгалыг олон улсын түвшинд болон эдийн засгийн шинжлэх ухаанд хэрхэн авч үзэж буй талаар болон авилгалтай амжилттай тэмцсэн зарим улс орнуудын туршлагын талаар товч хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн дүнд та бүхэн эдүгээ Монголын төр, төрийн байгууллагуудын бүх шатанд үүсэн бий болоод буй авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжит хувилбаруудын талаар тодорхой ойлголттой болно гэдэгт найдаж байна.
Олон улсын байгууллагууд
Хvйтэн дайн төгсгөл болсноор олон улсын байгууллагууд хөгжиж буй орнууд дахь авилгалын асуудалд урьд өмнөхөөсөө илүүтэй анхаарлаа хандуулах болсон. 1996 оноос Дэлхийн Банк (зээлийн) гэрээг цуцлах үндсэн нөхцөл нь тухайн улсын авилгалын үзүүлэлт байх тухай өөрийн зааварчилгадаа тусгасан байна. Мөн онд Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын зөвлөл (OECD) нь Yндэстэн дамнасан хээл хахуулийн гэмт хэргийн эсрэг конвэнцид гарын үсгээ зурсан. ОУВС нь өөрийн олгодог зээлд эдийн засгийн либеральчлалыг дэмжих болон авилгал бий болох боломжуудыг бууруулах үүднээс зарим нэг нөхцлүүдийг нэмж тусгасан байна.

Дэлхийн Банк нь улс төрийн ил тод байдал, хариуцлага тооцох чадвар, байдал, иргэний нийгмийн оролцоо болон хувийн секторын өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтийг сайжруулснаар авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжтой хэмээн үздэг. Тэдний зүгээс дээрээс доош болон доороосоо дээшээ чиглэсэн арга барилуудыг аль алиныг нь баримтлан ажиллахыг эрхэмлэдэг. Хэдийгээр ард иргэд авилгал хор уршигтай гэдгийг ерөнхийд нь төсөөлдөг хэдий ч үнэн хэрэгтээ хэчнээн их уршиг дагуулдаг талаар туйлын бага мэдлэгтэй байдаг. Тиймээс тэд авилгалыг бууруулснаар ахуй амьдрал нь хэрхэн сайжрах вэ гэдгийг бодитойгоор ухамсарлаж чаддаггүй. Доороос дээш чиглэсэн арга барилаар авилгалтай тэмцэхэд иргэний нийгэм гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Иймээс иргэний нийгмийн төлөөллүүдийг авилгалын шалтгаан, үр дүн, түүнтэй хэрхэн тэмцэх талаар сургах хэрэгтэй гэж үздэг. Ингэснээр авилгалыг хянах чадвартай нийгмийг бий болгоно гэсэн үг. Авилгалын талаарх нийгмийн ухамсар болон ёс
суртахууныг сайжруулж чадсан цагт сая төрийн байгууллагуудыг авилгалаас салгах, шинэчлэлийн тухай ярих хэрэгтэй. Yvнд чөлөөт хэвлэл, ардчилсан эрх чөлөөт байдал чухал үүргийг гүйцэтгэнэ. Доороос дээш чиглэсэн арга барил амжилтттай хэрэгжсэн нөхцөлд бид дээрээс доош чиглэсэн арга барилын талаар ярих боломжтой болно. Нийгэм олон нийт авилгалын үр нөлөөг нэгэнт ойлгосон нөхцөлд улс төрийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлэх замаар авилгалтай тэмцэх дээрээс доош чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болно. Доороосоо дээш чиглэсэн аргыг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагын ажилтнууд, яам тамгын газрын сонгогдсон түшмэдүүд, хөндлөнгийн хяналтын байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд, авилгалын эсрэг агентлагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулсан сургалт семинар зохион байгуулах замаар нийгэм олон нийтийг авилгалын эсрэг системтэй мэдлэгтэй болгож чадна гэж үздэг.
Гэвч энэ арга барил нь эдийн засагчдын зүгээс дараах байлаар шүүмжлэлд өртдөг.
1. Ємнө хэрэгжсэн арга хэмжээнүүдээс харахад хөтөлбөрт сонгогдон оролцсон ниймийн байгууллагууд нь бие даан төлөвшиж чадахгүй байсан. Yvний улмаас эдгээр төлөөлөх агентууд нь улс төрийн дарамт шахалтад өртөх боломж бүрдэж улмаар өөрсдөө ч авилгалд автах боломжтой.
2. Сургалтад хамрагдсан агентууд нь олж авсан мэдлэг, мэдээллээ нийгэмд үр дүнтэй түгээн дэлгэрүүлж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй юм. Ялангуяа харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн, чөлөөт хэвлэл болон ард иргэдийн бичиг үсэг тайлагдалт нь маш доогуур үзүүлэлттэй орнуудын хувьд ихээхэн эргэлзээтэй.
Авилгалын судалгаа
Эдийн засагч A.Jain, төрийн эрх барих дээд байгууллага, төрийн бодлого хэрэгжүүлэх агентууд болон шүүх тогтоох байгууллага гэсэн гурван түвшинд авилгал байдаг гэж тодорхойлсон. Эдийн засагчдын хувьд төрийн түвшний авилгалын эдийн засагт үзүүлэх нөлөөг голлон судалдаг. Учир нь энэ төрлийн судалгаа нь төрөөс ард иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн зарчим дээр үндэслэж байдагтай холбоотой юм. Зарим эдийн засагчид авилгалыг хүнд суртлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэх нөлөөтэй, нийгэмд тодорхой хэмжээгээрээ байх ёстой нийгмийн нэг төрлийн "сайн дайсан" хэмээн үздэг. Гэвч энэ үзлийг үгүйсгэсэн ажлууд нь илүүтэй олон бөгөөд онолын болон эмпирик ажлууд аль аль нь байдаг.
Авилгалын талаарх эмпирик судалгаанд тулгардаг нэг бэрхшээлтэй асуудал нь үүнийг хэмжих тухай асуудал байдаг. Судлаачид гол төлөв "transparency international" гэсэн байгууллагаас тооцон гаргадаг авилгалын индексийг судалгаандаа ашигладаг. Энэхүү индексийг 1995 оноос эхлэн тооцож гаргасан байдаг. Индексийг тодорхойлохдоо гадаадын хөрөнгө оруулагчдын дунд 7 өөр төрлийн санал асуулгыг явуулж тухайн сонгогдсон улс орон бүрийг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлдэг. Авилгал огт байхгүй бол 10 оноо ба авилгалд бүрэн автагдсан орны хувьд 1 гэсэн оноо авах жишээтэй.
Нөхцөл байдлын судалгаа
Авилгалтай тэмцэж чадах уу үгүй юу? гэдэг асуултанд судлаачид янз бүрээр хариулт өгдөг. Зарим хэсэг нь авилгалыг арилгах боломжгүй зүйл гэж үздэг байхад нөгөө хэсэг нь, гол төлөв социологчид, нийгмийн ёс суртахуун дээшлээгүй цагт авилгалтай үр дүнтэй тэмцэх боломжгүй хэмээн хариулдаг. Эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын хувьд өмнө дурдсан ёсоор авилгалыг бууруулаагүй цагт эдийн засаг нийгмийн хөгжилд хүрэх боломжгүй гэж үздэг бөгөөд авилгалтай үр дүнтэй тэмцэж чадсан орнуудын жишгээр авилгалыг бууруулах боломжтой гэсэн байр суурь баримталдаг. Yvнтэй холбогдуулан авилгалтай тэмцэж чадсанаараа үлгэр жишээ болдог Хонконг болон Сингапурын түүхэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсээр байна.
Кейс 1: Хонконг ба Сингапур
Хонконг-д 1974 онд авилгалын эсрэг бие даасан комисс байгуулагдсан бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагаас үл хамаарсан үйл ажиллагаатай, засгийн газрынхаа тэргүүнд шууд тайлагнадаг байгууллага байсан. Тэрхүү комисс нь:
- Авилгалын хэргүүдийг мөрдөн шалгаж илрүүлэхийн зэрэгцээ авилгалын эсрэг нийгмийн боловсрол, ухамсрыг дээшлүүлэх үүргийг давхар хүлээдэг байсан. Ингэснээр ард иргэд нь тэдэнд авилгалын талаарх хэргүүдийг мэдээлэх бас нэгэн суваг бий болгож чадсан.
- Комисс нь ард иргэдээс маш олон тооны авилгалтай холбоотой гомдол саналыг хүлээн авдаг байсан байна.
- Комиссын ажилтнууд нь засгийн газрын бусад агентлагуудын ажилтнуудаас илүү өндөр цалинтай байсан.
Комиссын эхний стратегуудын нэг нь засгийн газрынхаа нөлөө бүхий хүмүүсийг мөрдөж шалгах явдал байсан бөгөөд энэхүү комиссын үйл ажиллагааны үр дүнд Хонконг дахь авилгал дорвитой хэмжээгээр буурсан. Хонконгийн загвар нь засгийн газрын тэргүүндээ шууд тайлагнадаг комисс байгуулах нь авилгалтай үр дүнтэй тэмцэхэд чухал үүрэгтэй гэдгийг харуулдаг.Хонконгийн загвар амжиллтай хэрэгжсэн гол шалтгаанууд нь:
- Тухайн үеийн улс төрийн хүчний бодлого, үзэл баримтлал
- Комиссын бүрэн бие даасан үйл ажилллагаа болон хангалттай нөөц боломжоор хангагдсан байдал
- Нийгмийн боловсролын хөтөлбөрүүд болон мэдээллээр сайтар хангагдсан олон нийтийн идэвхтэй оролцоо зэрэг болно.
Сингапурын хувьд гэхэд 1959 онд засгийн эрхэнд гарсан нам нь Авилгалын хэргийг мөрдөх товчоондоо ихээхэн эрх мэдэл өгсөн явдал юм. 1970 оноос энэхүү товчоо нь ерөнхий сайддаа шууд тайлагнадаг болсон. Юуны түрүүнд энэхүү товчоо нь засгийн газрын яам агентлагуудаа дотоод дүрэм журмаа хянан үзэж, авилгал бий болох хөшүүргүүдийг бууруулах шаардлага тавьсан.
Нөгөөтэйгүүр засгийн газрын зүгээс:
- төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлсэн
- ажиллах орчин нөхцлийг сайжруулсан
- ажилтнуудыг нэг албан тушаалд нь удаан томилдоггүй болсон
- хяналт шалгалтыг чангатгасан
Хонконг болон Сингапурын кэйс нь бие даасан комисс байгуулж авилгалтай тэмцэх нь үр дүнтэй гэдгийг харуулдаг.
Гэсэн хэдий ч дараах нөхцлүүдийг харгалзан үзэх шаардлагатай.
- Сул хууль дүрэмтэй, авторитоар дэглэмтэй улс орнуудад ийм бие даасан хороо нь улс төрийн сөрөг хүчнүүдийг золиослоход хүргэх аюултай талтай
- Хонконг болон Сингапурын тухайн үеийн нөхцөл байдал нь ихэнх хөгжиж буй орнуудад бүрдээгүй байдаг болохоор загварыг шууд хуулах нь учир дутагдалтай
- Хонконг дахь комисс болон Сингапур дахь товчооны аль аль нь хангалттай нөөц бололцоогоор хангагдсан, чадварлаг боловсон хүчинтэй, хууль хэрэгжих нөхцөл сайтай, бие даасан шүүх тогтоох байгууллагатай, төрийн удирдлагын систем дэх өрсөлдөөн өндөр байсан.
Кейс 2: Ботсуан
Африкийн орнуудаас Ботсуан улс авилгалтай үр дүнтэй тэмцэж чадсанаараа үлгэр дууриал болдог. Африкийн бусад орнуудаасаа ялгаатай нь Ботсуан нь харьцангуй сайн засаглалын системтэй байсан гэж үздэг.
- Улс төр болон макро эдийн засгийн тогтвортой байдал нь гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн
- 1994 онд Ботсуан нь авилгал болон эдийн засгийн гэмт хэргийн зөвлөлийг Хонконгийн загвар дээр үндэслэн байгуулсан. Энэхүү зөвлөл нь дотоодын чадварлаг ажиллах хүчин болон урьд нь Хонконгийг комисст ажиллаж байсан боловсон хүчнүүдийг хөлслөн ажиллуулсан
- Энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа нь бие даасан байсан бөгөөд албан ёсоор Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байгуулагдсан байсан
- Зөвлөлийн үүрэг нь мөн л мэдээллийн дагуу авилгалын хэргийг мөрдөж илрүүлэх, авилгалын эсрэг стратеги боловсруулах, нийгэмд авилгалын эсрэг боловсрол олгох явдал байсан
- Авилгалын хэргүүдийг илрүүлж, ногдуулсан торгуулийн орлого нь үйл ажиллагааны зардалаа давдаг байснаараа энэхүү зөвлөл нь авилгалтай үр дүнтэй тэмцсэн үлгэр жишээ болдог юм
- Єнөөдөр Ботсуаны авилгалын индексээрээ 2000 онд 26 дугаар байрт жагссан. Энэ нь африкийн орнууд дотроо хамгийн дээгүүр үзүүлэлт байжээ.
Зөвлөлийн амжилтын үндэс нь:
- Yйл ажиллагааны бие даасан байдал
- Санхүүгийн бие даасан байдал
- Yйл ажиллагаагаа хэрэгжүүлэх тал дээрээ гол анхаарлаа хандуулж ажилласан
- Макро эдийн засгийн тогтвортой байдал, баримтжуулалт сайн, тухайн улсын хувьд нөөц бололцоо сайтай байсан явдал юм.
Дvгнэлт
Монгол Улсын хувьд төрийн тогтолцооны бүхий л шатанд авилгал бий болсныг бид бүгд мэднэ. Yvнийг тоо статистик ч батлан харуулсаар байна. Тухайлбал, 2005 оны байдлаар авилгалын индекс 3 байсан ба 145 орноос 85 дугаар байрт жагссан байна. Сант марал сангаас санамсаргүй байдлаар сонгосон 1030 хүний дунд явуулсан түүвэр судалгаагаар хахуулийн дундаж хэмжээ хотод 250 мянган төгрөг ба хөдөөд 100 мянган төгрөг байна гэж дүгнэжээ.
Бидэнд олон улсын байгууллагуудын тусламжтайгаар болон бусад улс орнуудын туршлагаас суралцах замаар өөрийн оронд газар аваад буй авилгалтай тэмцэх боломж бий юу? Єөрийн илтгэлд үндэслэн дор дурдсан алхмуудыг хэрэгжүүлснээр авилгалыг бууруулах боломж бий хэмээн бодож байна. Yvнд: (1) Бие даасан, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн хөндлөнгийн хяналт хийдэг иргэний нийгмийн байгууллага бий болгох; (2) Авилгалын талаарх системтэй судалгааг хөгжүүлэх; (3) Авилгалын талаарх олон нийтийн боловсролыг дээшлvvлэх.

21.10.11
Яаж Google ID нээх вэ?
Email address өөрийн id Жиш dream.jump@yahoo.com заавал @yahoo.com оо авна
(must already exist)
(must already exist)
Retype email address ахин id гаа бичинэ
Enter a password нууц үг жиш 123456
Retype password ахин нууц үгээ
Display name хараглах нэр жиш Баярт
Birthday Төрсөн өдөр MM/DD/YYYY (e.g. "10/21/1991")
Word Verification Зурган дээр байга үгийг бичнэ
Acceptance of Terms- ийн ард байга дөрвөлжи дээр дарна
тээл болоо
Манай ангиин хүүхдүүд сэтгэгдэлд IDгаа үлдээж эсвэл Dream.jump ийг yahoo id нда нэмээд offline message үлдээ
19.10.11
Манай ангийн нэрс
№ | Нэрс | |
1 | Азжаргал | |
2 | Алтансүх | |
3 | Батхалиун | |
4 | Бат-эрдэнэ | |
5 | Баярт | |
6 | Булгантамир | |
7 | Дашпэлжээ | |
8 | Дэмбрэлсүрэн | |
9 | Жанболот | |
10 | Золзаяа | |
11 | Зориг | |
12 | Мөнхбат Б | |
13 | Мөнхбат Д | |
14 | Мөнхдэлгэр | |
15 | Намуун | |
16 | Номин-эрдэнэ | |
17 | Орхон | |
18 | Оюунбилэг | |
19 | Өсөхжаргал | |
20 | Сараа | |
21 | Сүндэрмаа | |
22 | Тэмүүжин | |
23 | Удвал | |
24 | Уянга | |
25 | Хонгорзул | |
26 | Цэдэн-иш | |
27 | Цэрэнням | |