Төдий л урт биш, ердөө хоёр сараас хэтрэхгүй амьдарна. Зөвхөн хатан зөгий л хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалдай нь үүрэндээ хавар өвөлждөг. Зөгийн нас нь ахих тусам мэргэжил нь өөрчлөгдөнө. Төрснийхөө дараа үүрээ цэвэрлэдэг юм. Дөрөв дэх өдрөөс мэргэжлээ солино. Авгалдай асрагч хэрэгтэй. Тэгээд залуу зөгий авгалдайны асрагч болно. Найм дахь өдрөөс нь сайн санаат тэжээгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай болно. Энэ үед түүний тусгай булчирхайнаас хатан зөгий болон авгалдайг тэжээх жилбэ ялгаруулдаг гаргуулдаг болсон байдаг. Дахин хэдэн өдрийг хоол тэжээл хүлээн авагч, түүнийгээ зөөгч, сархинаг цэвэрлэгч, аяллаас буцаж ирсэн бусад зөгийг цэвэрлэгч, сархинаг баригч гэх мэт олон янзын мэргэжил эзэмшихэд зарцуулна. Төрснөөсөө хойш зөвхөн гурваас дөрвөн долоо хоног өнгөрөөд байхад амьдралынхаа хоёр дахь хагаст орчихсон байдаг. Тэгээд бидний ойлголтоор зөгий хөгширч эхлээд байхад түүний хувьд тэмдэглэлт өдөр нь болдог. Энэ бол анхны нислэг. Анхны нислэг нь зөгийн цаашдын мэргэжлийг тодорхойлно. Цэцгийн шүүс юм уу тоос сорогчийн аль болох вэ, ямар цэцгэнд дуртай болох вэ. Олз хайхаар анхлан нисэж буй зөгийг ажигласан хүмүүс эхлээд их арчаа муутай байдаг гэж ятьцгаадаг. Цэцэгтэй зууралдан ноололдож, будагчны дагалдан шиг халтар болно. Гэвч дараа нь харахад арга эвийг нь олчихсон, нэг цэцгэн дээр хэдхэн секунд зарцуулах болсон байдаг. Ниссээр байтал амьдралынх нь төгсгөл ойртоно. Зөгий хөгширч сульдсаар үхдэ
0 ширхэг сэтгэгдэл:
Post a Comment