26.10.11

Бал


Зөгий

Зөгий
Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг.

[]Бал цуглуулах

Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Бал авчирсан ажилчин зөгий нь бал хадгалдаг зөгийнд балаа дамжуулдаг бөгөөд энэ үед чихэрлэг ихтэй бал авчирсан зөгийнөөс нь эхэлж авдаг тул чихэрлэг багатай бал авчирсан ажилчин зөгий хүлээх хэрэгтэй болдог. Иймээс сайн балтай газар луу ажилчин зөгийнүүд олноороо явдаг байна.

]Зөгийн үүрний бүтэц

Зөгийн үүр (сархинаг)
Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.

[]Амьтад ба зөгийн бал

Загийн бал нь илчлэг ихтэй тул хүнээс гадна амьтад ч дурладаг. Зөгийн үүрийг сүйтгэж, балыг нь "дээрэмддэг" хамгийн гол амьтан нь баавгай юм.
Түүнчлэн бусад амьтдыг ашиглаж, бал олж иддэг шувууд бий. Голчлон Африкийн Сахарын цөлөөс урагш орших тоншуулынтөрлийн шувуу (Indicator minor) зөгийн бал, лаванд маш дуртай. Хүн,баавгай зэрэг амьтдад зөгийн үүр байгаа газрыг мэдэгдэж, тэдгээр нь зөгийн бал авсны дараа эвдэрч үлдсэн зөгийн үүрнээс үлдэгдлийг нь иддэг байна. Үүнийг нь ашиглаж, уг шувууг дуудах тусгай шүгэл хүртэл ашигладаг бүс нутаг бий.

Төрөл

Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.
  • Лянхуа
    • Бүдэг өнгөтэй, хурц үнэргүй.
  • Хар хуайс (Ерөнхийдөө хар хуайсны балыг хуайсны бал хэмээн зардаг байна)
    • Бүдэг хүрэн өнгөтэй, амт үнэрийн хувьд лянхуа цэцгийнхтэй ойролцоо.
  • Бэрсрүүт жүрж
    • Сүүлийн жилүүдэд бэрсрүүт жүрж буюу мандарины тоос хүртээхэд зөгийг ашиглах нь өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нь өсч буй. Нимбэгэрхүү үнэртэй.
  • Хошоонгор
    • Дэлхийд хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Хурц чихэрлэг үнэртэй боловч амт нь сул.
  • Сагаг
    • Төмөр ихээр агуулдаг тул хүрэн элсэн чихэртэй төстэй амттай, өвөрмөц үнэртэй. Хар хүрэн өнгөтэй. Цус багадалтад сайн гэгддэг.
  • Туулайн бөөр
    • Гашуувтар, исгэлэндүү амттай. Европт их дэлгэрсэн.

0 ширхэг сэтгэгдэл:

Post a Comment